БИД ХЭН БЭ?

Бид глампинг буюу тав тухтай, тансаг аяллын
бүтээгдэхүүн зохион бүтээж,
үйлдвэрлэж олон улсын зах зээлд
борлуулдаг компани

ЭХЭЛСЭН ТҮҮХ

Бид 2017 онд аялах үеэрээ хүчтэй аадар бороонд дайруулж, хүчтэй салхины улмаас
жижиг майхан маань салхинд нурж унан ойрхон байх малчны гэрт хонож,
шуурга намжихыг хүлээхээс өөр аргагүй болсон.

Монгол өргөн уудам тал нутаг ихтэй учраас хүчтэй салхи шуурга байнга болдог. Харин тэр талд байсан Монгол гэр тийм хүчтэй салхи, аадар бороонд ямар ч асуудалгүй тогтвортой ая тухтай байсан. Эндээс бид Монгол гэр шиг бат бөх, тогтвортой бүтэцтэй, тав тухтай, тохилог аяллын майхан бүтээхээр шийдсэн.

ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ

2018 / 7 САР

Архангай аймгийн Цэнхэр сумын Бор талд гэр бүлээрээ аялаж явахдаа санаагаа олов. Эндээс бүх зүйл эхлэв
2018 - 2022

ГэрТентийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр төвлөрч ажиллаж, олон туршилт, судлагаа хийв
2020 - 2022 / 6 САР

Ковидын улмаас удаан зогсолт хийв
2022 / 12 САР

ЖоломТент, ТовьТент, Гэр плас загваруудыг хөгжүүлж бэлэн болгов
2022/10 - 2023/4 САР

Мстарс Хаб-н хоёрдугаар элсэлтэнд тэнцэж хөрөнгө оруулалтаа амжилттай авч чадлаа
2023 / 6 САР

БНХАУ-ын Шанхай хотод Морьт Глампинг компанитай хамтран ТовьТент бүтээгдэхүүнээр Last Man Standing үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулав
2023 / 8 САР

БНХАУ-н ӨвөрМонголын Шилийн гол аймгийн Шулуун цагаан хошуунд наадмын үйл ажиллагаанд Морьт Глампинг компанитай хамтран Глампинг спот байгуулж амжилттай оролцов
2023 / 8 САР

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулдаг Дэлхийн нүүдэлчдийн фестивалд ТовьТент загвар оролцож, ЖоломТент загвараар явуулын кэмпинг спот байгуулж оролцов

ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА

АЛСЫН ХАРАА
Олон улсын тав тухтай аяллын салбарт тэргүүлэгч бренд болох
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид нүүдэлчдийн олон мянган жил амьдарч, хэрэглэж ирсэн сууц болон ахуйн хэрэгсэлүүдийг глампинг аялал сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн инноваци шингэсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын зах зээлд нэвтрүүлэх, хэрэглээ болгох
ҮНЭТ ЗҮЙЛС
  • Байгальд хайртай
  • Инновацийг дэмждэг
  • Бүтээлч байдлыг эрхэмлэдэг
  • Хамтач уур амьсгалтай
  • Минимал хэв маягийг дэмждэг
  • Аз жаргалыг түгээдэг
  • ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА

    Нүүдэлчдийн амьдрал бол мөр үгүй тансаг нүүдэл
    Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг нь олон мянган жилийн турш байгал дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх үзэл санаа гол үндэс нь болсон байдаг. Бид энэ үзэл санааг дэлхий дахинд дахин дэлгэрүүлэхийн төлөө ажиллах болно
    Өв соёлоо инноваци шингээн хөгжүүлж, дэлхий дахинд экспорт хийнэ
    Нүүдэлчдийн аж төрөх соёл дээр суурилсан олон мянган жил туршигдсан аяны гэр хийгээд хэрэгслүүдийг инноавци шингээн хөгжүүлж дэлхий дахинд хэрэглээ болгоно

    ШАГНАЛУУД

    “CREATIVE DESIGN UB” 2019 УРАЛДААН “ТЭРГҮҮН” БАЙР
    “МӨНГӨН МОД” 2022 УРАЛДААН, “ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЗАЙН” АНГИЛАЛД “ТЭРГҮҮН” БАЙР
    YOUTUBE-Н TOP 10 ZONE СУВАГ ДЭЭР 2020 ОНЫ МАЙХНЫ ШИЛДЭГ ШИНЭЧЛЭЛ ГЭСЭН ТӨРӨЛД ГЭРТЕНТ 3-Р БАЙР
    “BIG BOYS TOYS LAS VEGAS” 2020 - ОРОЛЦОГЧ

    НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР